• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-02-12 17:09:56

ХҮН АМЫН ТООЛЛОГОД ХАМРАГДСАН ЭСЭХЭЭ ШАЛГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны  нэгдүгээр сарын 08-09-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн долоо  хоногийн турш явагдсан.  Монгол Улсын нийт өрхийн 10 хувийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, нэгдүгээр сарын 9-ний өдрийн 9:00 цагаас 15-ны өдрийн 22:00 цагийн хооронд сонгогдсон айл, өрх бүрээр бэлтгэгдсэн тоологч очиж, үлдсэн өрх, хүн амын мэдээллийг засаг захиргааны анхан шатны нэгжид хөтлөгддөг “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” болон төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулан тоолж буй гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.

Тооллогын явц мэдээлэл боловсруулалтын шатад үргэлжилж буй аж. Тиймээс иргэд 1212.mn цахим хуудасны “Сонирхолтой статистик” буланд шинээр байршуулсан ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО-ын цэсээр дамжуулан тоологдсон эсэхээ шалгах боломжтой болсон байна. Тухайлбал, иргэн та ЭНД ДАРЖ регистрийн дугаараа оруулаад тоологдсон эсэхээ лавлах боломжтой юм.

 

нийтлэгч:

Сэтгэгдэл