• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-02-12 17:10:44

ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД "ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ" ГАРДУУЛЛАА

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас “Автотээврийн салбарт чанарын дэд бүтцийг бэхжүүлэх” зорилтыг дэвшүүлж тодорхой ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэгэн илрэл нь автотээврийн салбарт ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл явц нь стандартын шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох үйл ажиллагааг олон улсын стандартын шаардлагыг хангаж итгэмжлэгдсэн хараат бус хөндлөнгий байгууллага болох тус үндэсний төвийн Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төв олон улсын тохирлын үнэлгээний зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн гүйцэтгэж байна. Энэ хүрээнд тохирлын баталгаанд хамрагдахаар хүсэлт гаргасан зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч “ББ од”, “Өгөөмөр хүлэг хоршоо” зэрэг аж ахуй нэгжүүдэд тус төвөөс үнэлгээ хийж, өнөөдөр “Тохирлын гэрчилгээ”-гээ гардан авлаа. 

Тус арга хэмжээний үеэр АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон “Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Чанарын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр шат дараатай үйл ажиллагаа явуулж буйн нэг нь автотээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж байгууллагуудад ангилал тогтоож, тохирлын гэрчилгээ олгож буй үйл ажиллагаа юм. Автотээврийн үндэсний төв 2020 оныг “Хариуцлагатай, аюулгүй тээврийн жил” болгон зарласны хүрээнд иргэд, үйлчлүүлэгчдэд баталгаатай, найдвартай үйлчилгээ үзүүлж, олон улсын стандарт, хэм хэмжээ, дүрэм журмын дагуу үнэлгээ хийж, холбогдох стандарт, дүрэм журам, хууль тогтоомжийг бүрэн хангасан аж ахуй нэгжүүдэд тохирлын гэрчилгээ гардуулж байна” гэлээ.

Энэхүү тохирлын гэрчилгээ нь Автотээврийн тухай хууль болон Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нийцсэн ажил үйлчилгээ, эдгээр байгууллагууд ханган ажиллаж байгааг нотлож байгаа юм. Улсын хэмжээнд албан ёсоор зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй нийт 80 орчим аж ахуй нэгж байдгаас “Атибус”, “Хараацайн жигүүр” зэрэг аж ахуй нэгжүүд энэхүү Тохирлын гэрчилгээг гардан авч байсан бол өнөөдөр “ББ од”, “Өгөөмөр хүлэг хоршоо” зэрэг хот хоорондын зорчигч тээвэр эрхлэгч байгууллагууд гардан авлаа. Эдгээр байгууллагууд “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012 : 2011 стандартын шаардлагыг хангаж, Монгол улсын хууль, дүрэм журмыг биелүүлж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулах баталгаатай байгууллага гэдгээ батлан зарлаж байгаа юм.

Тус үйлдвэрийн газрын Судалгаа, хөгжил, чанарын удирдлагын төвийн дарга Н.Зориг “Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй, баталгаатай байдал нь тохирлын үнэлгээнд хамрагдаж баталгаажсан байдлаар тодорхойлогдож байгаа тул автотээврийн салбарт ажил, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдалд хөндлөнгийн итгэмжлэгдсэн байгууллагаар тохирлын үнэлгээ хийлгэж, баталгаажуулж байна. Бид зөвхөн нэг удаа тохирлын үнэлгээ хийж, гэрчилгээ олгоод зогсохгүй жил бүр магадлан үнэлгээ хяналт тавихаас гадна мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч өгч ажиллана” гэлээ.

нийтлэгч:

Сэтгэгдэл