• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-09-14 16:49:02

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖСЭН ХУГАЦААГ АРАВДУГААР САРЫН 31 ХҮРТЭЛ СУНГАЛАА

 Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, хуралдаанаар УОК-оос гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээллээ. Ингээд гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа. 

  • Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгалаа.  Ингэхдээ дотооддоо алдаагүй байгаа учир ААН-үүд, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хэвийн горимд шилжүүлж байна. 
  • Сургуулиудын үйл ажиллагааг энэ сарын 21-ээс хэвийн горимд шилжүүлэхээр болсон. Их дээд сургуулиудыг ирэх аравдугаар сарын 5-нд эхлүүлэх байсан бол есдүгээр сарын 21-нээс орохоор боллоо. 
  • Хилээ нээх болоогүй. Чартер нислэгүүд үргэлжилсэн хэвээр байна. Одоогоор 12 мянга гаруй иргэд ирэх хүсэлтээ өгөөд байна. 
  • Тусгаарлалтын хугацааг 21, 14 байсныг, гэртээ тусгаарлах 14 хоногийг цуцалж байна. 21 хоногийг дахин багасгаач гэсэн хүсэлт их ирдэг. Гэхдээ багасгах боломжгүй. Бусад улс орнуудад ихэвчлэн 14 хоногоос хойшхи илэрдэг учир тусгаарлалтын хугацааг 21 хоног хэвээр нь байлгана. 

Мөн тэрбээр "80 гаруй мянган эцэг, эхчүүд хоёр настнуудаа цэцэрлэгт өгөх боломжгүй учраас ажил хийж чадахгүй байна гэсэн гомдол их ирж байна. Тиймээс цэцэрлэгт хамруулах ёстой. Мөн цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалаад Хүүхэд харах үйлчилгээнд өгч болно. Баар цэнгээний газрууд буцаад хэвийн горимдоо шилжиж байна. Өмнөх шигээ 04.00 цаг хүртэл ажиллаж болно" гэлээ. Түүнчлэн "УОК-ын хандивын мөнгийг тараасан асуудал байхгүй. Нийслэлийн онцгой комиссын 21 албан тушаалтнуудад урамшуулал олгосон асуудал хэвлэлээр гарсан. Үүнд, Нийслэлийн онцгой комисс мэдээлэл өгөх байх" гэж хэллээ. 

нийтлэгч:

Сэтгэгдэл