• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-09-14 17:21:48

МАНАЙ УЛСАД 700 САЯ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОНО

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Гадаад Харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар манай улсад энэ сарын 15-16-нд албан ёсоор айлчлах тов гараад байгаа. Энэ айлчлалын талаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Веньруй хэвлэлийнхэнд “БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлал нь цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд хоёр орны харилцааны стратегийн төлөвлөгөө боловсруулахад чухал ач холбогдолтой.

Өнгөрсөн хугацаанд хоёр орон харилцан ойлголцож, халдварт өвчинтэй хамтран тэмцэж, хөрш орнуудын хөгжилд шинэ, чухал боломжуудыг авч ирлээ. Гадаад хэргийн сайд Ван И Монгол, БНХАУ-ын харилцааг хөгжүүлэхийг ямагт эрхэмлэдэг. Сүүлийн жилүүдэд БНХАУ халдварт өвчинтэй тэмцэж байсан хүнд хэцүү цаг үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн хандив өргөсөнд талархаж явдаг. Энэхүү айлчлал хоёр улсын стратегийн хамтын ажиллагааг хөгжүүлж, цар тахлыг эрт даван туулахад эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна” гэж мэдээлжээ. 

Айлчлалын үеэр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд энэ үеэр манай улсад  700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурахын сацуу хилийн боомтууд, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчилж, Монголоос  өмнөд хөрш рүү хөх тарианы гурил экспортлох тухай хэлэлцээр байгуулах юм байна. 

нийтлэгч:

Сэтгэгдэл