• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-09-16 13:39:56

ХИЛЧДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН АХМАД ДАЙЧДЫН ТӨЛӨӨЛӨЛД ИЖ БҮРЭН ГЭР ОЛГОЛОО

Өнөөдөр “Монгол цэргийн Нэгдсэн холбоо”-оос нийгмийн хариуцлагын хүрээнд саяхан болж өнгөрсөн Танкчдийнн өдөр, 2020 оны 09-р сарын 17-ны өдөр болох Хилчдийн өдрийг тохиолдуулан ахмад дайчдын төлөөлөлд иж бүрэн гэр олгов.

Ахмад танкчин Д.Дагвабазарын хувьд 1981 оноос эхэлж, Зүүнбаянгийн 138 дугаар танкийн хороонд алба хааж эхэлснээр тэтгэвэртээ гарсан аж. Харин одоо Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт гэр бүлийн хамтаар амьдардаг. Энэ онд гэр нь шатаж, гэр бүлийн хүн нь 50 хувийн түлэгдэлттэй, өөрсдийн гэр оронгүй болж хүндхэн нөхцөлд аж төрж байжээ.

Харин Д.Баяцоо 1968 оноос эхэлж, Монгол Улсынхаа хилийн манаанд ажиллаж, зүтгэж ирсэн нэгэн. Одоо Улаанбаатар хотод амьдран суудаг. Мөн л өөрийн гэсэн гэр оронгүй, хүүхдүүдийнхээрээ амьдардаг байжээ. Ийнхүү баярынхаа өдрийг угтаж дээрх ахмадууд өөрийн гэсэн гэртэй болж, голомтоо бадраасан сайхан үйл явдал боллоо.

нийтлэгч:

Сэтгэгдэл