• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2020-09-23 09:23:02

О.ОСОРЖАМАА: БИ БУСДЫН Л АДИЛ АМЬДРАХЫН ТӨЛӨӨ ХӨДӨЛМӨРЛӨЖ ЯВАА ХҮН ШҮҮ ДЭЭ, ТЭНГЭРЭЭС УНААД ИРЭЭГҮЙ

Осоржамаа... Энэ нэр аль хэдийнэ монголчуудын танил болсон гэж болно. Тэрбээр өөрийнхөө цахим хуудсаар лайв бичлэг хийж, олон мянган хүнийг дагуулсан. Ингэхдээ сайн гэхээсээ илүүтэй саар сэтгэгдлийг ч хүлээж авдаг гэдгээ нуудаггүй. Харин өчигдөр түүнийг зодож, гэмтээсэн зураг нь сошиал орчинд цацагдаж, хүмүүсийн шүүмжлэлийг дагуулав. Тэгвэл ЦЕГ-аас "Иргэн Осоржамаа бусдад зодуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 2020 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 15:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Төгс-1” нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд 1975 онд төрсөн Г гэгч нь согтуурсан үедээ биед нь халдсан болохыг тогтоон үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна" хэмээн мөн л цахим сүлжээгээр дамжуулан мэдээлэв. 

Осоржамаа бол орь ганцаараа ч олонтойгоо байж ганцаардлаа давж гарахын төлөө, мөн амьдралаа залгуулж яваа жирийн л монгол хүн. Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Намайг доромжлоод шоолоод байгаа хүмүүсийг би ойлгодоггүй юм. Би хэн нэгэнд гай болоогүй, хэнийг ч хохироогоогүй. Ардчилсан нийгэмд эрх чөлөөтэй өөрийнхөөрөө амьдарч байна. Надад баг зүүх ямар ч шаардлага байхгүй. Миний лайвыг нас насныхан л үздэг. Доромжилж доог тохуу хийж байгаа хүмүүсийн хаяг руу ороод харахад ихэвчлэн залуучууд л байдаг. Харин гадаад улс орнуудад амьдарч байгаа монголчуудын зарим нь намайг дэмждэг юм.

Өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байгаад маань талархдаг гэх үү дээ. Монголд бол гадуур явахад цохиод авахгүй ч “Осоржамаа явж байна" гээд л инээлдэх ч юм уу тийм хандлага ажиглагддаг. Эвэртэй туулай үзсэн юм шиг л хандана шүү дээ, зарим тохиолдолд. Уг нь би бусдын л адил амьдрахын төлөө хөдөлмөрлөж яваа хүн шүү дээ. Тэнгэрээс унаад ирээгүй" хэмээн ярьсан байдаг. Тийм ээ, тэр бусдын л адил амьдрахын төлөө хөдөлмөрлөж яваа хүн. 

нийтлэгч:

Сэтгэгдэл