• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-02-20 12:13:46

KFC-ИЙН БҮХ САЛБАРЫГ ХААНА

KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа. Учир нь KFC-гийн уснаас өвчин үүсгэгч бактери илэрсэн. Хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай атал эрүүл ахуйн бичиг хуурамчаар хийж бичүүлсэн. Тиймээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх мэдээллийг НМХГ-аас өгөөд байна.

Тиймээс НМХГ-аас KFC-гийн хоолонд хийсэн шинжилгээний хариуг албан ёсоор өнөөдөр танилцууллаа. 

Тодруулбал: Энэ сарын 12-ны өдөр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах "Таванбогд фүүдс" компанийн Зайсан KFC салбараар үйлчлүүлсэн иргэд хордсон асуудал гарсан. Хяналт шалгалтыг зургаан өдрийн турш нойр хоолгүй, нэлээн өндөр хэмжээний зардал гаргаж хийж байна. Хоолны 39 дээжийг авч шинжилгээний лабораторид хамруулсан. Мөн ажлын байрны тоног төхөөрөмж, агаарын шинжилгээ угаалга шинжилгээ гээд нийт 94 сорьцийг шинжилгээнд хамруулсан.

   Одоогоор   Зайсангийн салбарын үйл ажиллагааг зогсоогоод байна.Тухайн салбар нь 28 ажилтантай. Тухайн ажилчдын эрүүл мэндийн дэвтэрийг шалгахад арьсны халдварт өвчний шинжилгээнд хамрагдаагүй, үзлэг дутуу байхад баталгаажуулсан, албан тушаалтны гарын үсэггүй, тамга дарагдаагүй, шинжилгээ хийсэн эмчийн гарын үсэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Хоол үйлдвэрлэл, эрүүл ахуйн зохистой дадалыг хэвшүүлээгүй. Ажилчдын эрүүл мэнд, ариун цэврийн байдалд дотоодын хяналт тавьдаггүй. Холбогдох бүртгэл хөтлөөгүйгээр явагддаг зөрчил илэрсэн. Мөн үйл ажиллагаандаа халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэхдээ МХЕГ-ын зөвшөөрөлгүй бодис хэрэглэж байсан. 

Хамгийн ноцтой нь хоол хийхэд оролцдог ажилчид нь мэргэжлийн үнэмлэхгүй байсан. ХӨСҮТ-өөс өгсөн шинжилгээгээр дөрвөн өвчтөн, хоёр ажилтнаас нян илэрсэн. НМХГ-аас гаргасан шинжилгээнээр ундны усанд бичил биетэн зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 152 илрээд байна. Тус салбараас нийт 4 зөрчил илэрсэн. Зөрчлийн тухай хуулиар тус бүрд нь 5 хүртлэх сая төгрөгөөр торгоно. Тэгэхээр нийтдээ 20 сая төгрөгийн торгууль ногдуулна" гэдгийн холбогдох байгууллагаас мэдээллээ.

нийтлэгч: 0

Сэтгэгдэл