• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-07-22 10:31:03

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 32 НАСТАЙ ЭРЭГТЭЙ ТӨӨРЧЭЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул” гэдэг газар Хөгжлийн бэрхшээлтэй хүн төөрсөн тухай дуудлага энэ сарын 19-ний өдрийн 23:32 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 32 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй Н-ийг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Бумбатын-Ам”, “Нумтын-Ам”, “Чулуутын-Ам”, “Хустайн-Ам”, “Шороотын-Ам”, “Баянбуурал” амралт зэрэг газруудаар 80 км-т явган болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоожээ.

Аврагчид эрлийн ажиллагааг өнөөдөр өглөөний 07:30 цагт дахин эхлүүлээд байна.  

нийтлэгч:

Сэтгэгдэл