• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2019-02-20 15:37:10

630 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ГАРАХ БОЛОМЖТОЙ ГЭВ

Монгол улсын хэмжээнд 40-50 мянган орон сууц баригдаж байгаа. Мөн нийслэлд 5,220 орон сууц бэлэн байгаа. Нөгөө талаас Улаанбаатарт орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй 46,000 иргэнээс холбогдох газарт санал хүргүүлжээ.

Тус саналыг үндэслээд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх журам баталсан.

Журмын хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ 2 дахин нэмэгдсэн байна. Харин энэ онд нийтдээ 630 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарах боломжтойг  Барилга, Хот Байгуулалтын сайд Х.Баделхан онцолж байна.

нийтлэгч: 0

Сэтгэгдэл