• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-03-05 16:06:31

“ШИЛЖИН СУУРЬШИГЧИД” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

"Нүүх үү, суух уу, судалъя" аяны хүрээнд орон нутгаас хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнд оролцож буй иргэдийн бодит байдал, тулгамдаж буй асуудлыг гэрэл зургийн хальснаа буулгах мөн шилжилт хөдөлгөөнд судалгаатай, хариуцлагатай, мэдээлэлтэй хандахыг уриалах зорилго бүхий “ШИЛЖИН СУУРЬШИГЧИД” гэрэл зургийн үзэсгэлэн, уралдааныг IOM Mongolia НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Цэгц медиа групп хамтран, цахимаар амжилттай зохион байгууллаа.

КОВИД-19 цар тахлын үеийн хөл хорионы үед уралдаан зарлагдсан ч гэрэл зурагчид идэвхтэй оролцож, нийт 50 орчим гэрэл зурагчдын 200 гаруй бүтээл хүлээн авснаас 33 гэрэл зурагчны 70 орчим бүтээл цахим үзэсгэлэнд оролцсон юм. Өнөөдөр “ШИЛЖИН СУУРЬШИГЧИД” гэрэл зургийн уралдааны дүн гарч, III байрт гэрэл зурагчин Ш.Гэрэлсайхан шалгарсан байна. Ингээд түүний бүтээлүүдийг сонирхуулъя. 

Бүтээлийн нэр: Эмгэнэлт бэлчээр

Бүтээлийн тайлбар: Нийслэлд мал бүхий иргэдийг хотоос гаргах шийдвэр гараад нэлээд хэдэн жил болж байна. Нийслэлд хотын төвийн гудамжинд ч үхэр адуу мал бэлчих явдал багагүй байсан. Хүн амын эрүүл хүнс хэрэглэх эрх зөрчигдөж болохуйц элдэв хог зэмээр хооллосон мал эрүүл ахуйн хувьд ч тун эргэлзмээр зүйл.
Чингэлтэй дүүрэг. Далан давхарын оршуулгын газар.

Бүтээлийн нэр: Ажилдаа

Бүтээлийн тайлбар: Нийслэлийг зорьж ирсэн иргэдийн нэг тулгамдсан асуудал ажлын байр хийгээд амьжиргааны түвшин. Түүнийг дагасан ядуурал, ажилгүйдэл. Байдаг мал, хөрөнгөө мөнгө болгон хашаа байшинд ихэнх нь төвхнөдөг ч ажил хийж амьжиргаагаа дээшлүүлэх хүсэл тэр болгон амар олддоггүй. Хувийн хөдөлмөр эрхлэгч хижээл эр хүүхдээ сургуульд хүргэчихээд ажилдаа явахаар алхаж явна.

Бүтээлийн нэр: Амьжиргаа

Бүтээлийн тайлбар: Шилжин суурьшигчдын амьжиргаа тийм ч өндөр биш. Ажил орлогогүй бол амьдрахад бэрх. Гэвч олсон цалин хэдэн төгрөгөө түлш, хоол хүнсэнд ихэнхдээ зарцуулдаг ч архи, архины хэрэглээ өндөрт тооцогддог. Түүнийг дагасан гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргийн золиос болох тохиолдол цөөнгүй гардаг.

 

нийтлэгч:

Сэтгэгдэл