• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-10-12 16:33:14

РЕППЕРҮҮД LIL THUG-E-Д ЗОРИУЛЖ, “BIG LIFE” НЭРТЭЙ ДУУ ГАРГАЛАА

Цусны цочмог хорт хавдартай тэмцэж буй реппер, ая зохиогч, продюсер Lil Thug-E буюу Г.Төгөлдөрт урам зориг бэлэглэхээр репперүүд нэгдэн “Big life” дууг бүтээжээ.

Уран бүтээлээр холбогдсон ах дүүс, найз нөхөд нь хамтарч Lil Thug E-ийн өмнө нь бичүүлсэн ч олон нийтэд хүргээгүй байсан демо хоолойг ашиглан “Big life” дууг амилуулж, олны хүртээл болголоо.

Ингээд реппер Гинжин, Энэрэл, Цэцэ, Десант, Big Gee, FLA, Vandebo, Gangbay, ThunderZ нарын хамтарсан уран бүтээлийг хүргэж байна.

Реппер Gee манай сайтад өгсөн ярилцлагадаа “Миний дүүгийн туссан өвчин бүрэн эдгэрэх боломжтой. Залуу хүн, элдэв хавсарсан өвчингүй, тогтмол хөдөлгөөн хийдэг байсан болохоор хөл дээрээ босох зуун хувь боломжтой. Бүрэн эдгэрэх боломжтой гэдэг нь хонгилын үзүүрт маш том гэрэл асаачихсан. Тэр гэрлийг хараад л бид чадах хүчээрээ зүтгээд байна” хэмээж байв.

Хандивын данс:

Хаан Банк ₮ : 5163496119 / Л. Ганчимэг /
Хаан Банк $ : 5163496696 / Ganchimeg Lhagva /

нийтлэгч:

Сэтгэгдэл