• Улаанбаатар
    | Шөнө ℃
  • Маргааш
    | Шөнө ℃
Social Icons

Social Connect

2021-12-02 08:29:44

ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

2021.12.2, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САР
ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.12.2, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 08.22-17.00
  • Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
  • Барилдлага:
  • Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.

нийтлэгч:

Сэтгэгдэл